Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Х апартмент-1"-ийн дөрөвдүгээр блок байранд хөл хорио тогтоож, оршин суугчдаас нь шинжилгээ авах гэж байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Онцгой комисс

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах "Х апартмент 1"-ийн 4 дүгээр блок байранд хөл хорио тогтоож, хамгаалалтад авлаа. Тус дүүргийн Онцгой комиссоос тухайн байрны оршин суугчдаас шинжилгээ авахаар баг гарган ажиллаж байна.

Тиймээс тухайн байрны оршин суугчид шинжилгээнд хамрагдаж, тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар, шаардлагыг биелүүлж хамтран ажиллана уу.

 

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Онцгой комисс