Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЭГДЭЛ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2021 оны 1 сарын 26
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

Үндэсний хөрөнгө оруулалттай “Вертекс майнинг партнер” ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 1000 гаруй ажлын байрыг бий болгож, нийгмийн даатгалын шимтгэл болон улсын төсөвт нийт 11.4 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, дотоодын 420 гаруй ханган нийлүүлэгч аж ахуйн нэгж, хувь хүнээс 200 гаруй тэрбум төгрөгийн худалдан авалт хийж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамтран ажилласаар ирсэн.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр манай хамт олон болон үйл ажиллагааны нэр хүндийг харлуулах, бодит үнэнийг мушгин гуйвуулж олон нийтийг төөрөгдүүлсэн улс төрийн далд зорилго агуулсан мэдээллийг ихээр цацаж байгууллагын нэр хүндэд ноцтой халдаж байгаад харамсаж байна. Энэ байдал нь дэлхий нийтийг түгшээсэн COVID-19 цар тахлын энэ хүнд цаг үед улс орны эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэн ажиллаж буй манай уурхайчин хамт олон, бидэнд ханган нийлүүлэлт хийдэг байгууллага хамт олон болон тэдний гэр бүлийн нэр хүндэд халдсан үйлдэл гэж бид үзэж байна.

 
“Вертекс майнинг партнер” ХХК

Аливаа бизнесийг эхлүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг банк санхүүгийн байгууллагаас авдаг жишгээр бид Худалдаа хөгжлийн банк, Хас банк , Хас лизинг ХХК, Ти Ди Би Лизинг ХХК, Монгол улсын хөгжлийн банк зэрэг банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаас тавигдах шаардлагын дагуу барьцаа ханган зээл авч, зориулалтын дагуу ашиглаж, графикийн дагуу төлж барагдуулж байгаа болно.

Үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжих нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах эрхэм зорилго бүхий Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2019 оны 6-р сард банкны зээл олголтын журмын дагуу барьцааны баталгааг хангаж, холбогдох үнэлгээ судалгаанд хуулийн дагуу хамрагдаж бусад шалгуурыг хангаснаар авсан зээл юм. Бид Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан тус зээлийг зориулалтын дагуу банкны бүрэн хяналтан дор тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан бөгөөд хүчин чадлаа 30 орчим хувиар нэмэгдүүлсэн. Тус зээлийн эргэн төлөлт, гэрээ хуваарийн дагуу төлөгдөөд хэвийн явж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье!

Цаашид үндэсний үйлдвэрлэл, ажил олгогч, баялаг бүтээгчдээ ойлгон энэ мэт элдэв бохир худал мэдээлэлд ашиглахгүй байхыг хичээнгүйлэн хүсье.

 

“Вертекс майнинг партнер” ХХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.