Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ-ны ажилтан коронавирусийн халдвар авсан тул 5 хүнийг тусгаарлах байранд, 20 хүнийг гэрийн ажиглалтад авчээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамны ажилтан коронавирусийн халдварт өртжээ.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "Өнөөдөр шинээр илэрсэн 16 тохиолдлын нэг нь Эрүүл мэндийн яамны ажилтан байна.

Тиймээс Эрүүл мэндийн яамны хэмжээнд харуул хамгаалалт гээд нийт 128 ажилтанд шинжилгээ хийсэн. Урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй байна.

Одоогоор таван хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан бол 20 хүнийг гэрийн ажиглалт, тандалтад байлгаж байгаа" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/419687742597006

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.