Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын Бага хурлаар шинэ Ерөнхий сайдыг тодруулна

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаан өчигдөр болж, Ерөнхий сайдыг огцрохыг гишүүдийн олонх дэмжсэн. Үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл болон бүлэг, байнгын хорооны хуралдаан болж, мөн энэ саналыг дэмжээд байсан юм. 

Ийнхүү Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцорсон тул шинэ Ерөнхий сайдыг томилох шаардлагатай болсон. 

Тэгвэл өнөөдөр МАН-ын Бага хурал 11:00 цагаас цахимаар хуралдахаар болжээ. Хуралдаанаар дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна.