ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Улаанбаатар хотод бүртгэгдсэн коронавируст халдварын хэд хэдэн том кластер өвчлөлийг дэлгэрэнгүй танилцууллаа.
Тэрбээр "Өнөөдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд коронавируст халдварын 10 гаруй кластер өвчлөл бүртгэгдсэн.
Тодруулбал,
Үндсэндээ Улаанбаатар хотод гарсан дээрх найман том кластер голомтын хариу арга хэмжээ оновчтой болж, голомтуудын хүрээ хязгаар хяналтад орсон бөгөөд сүүлийн 7-24 хоногт халдвар бүртгэгдээгүй байгаа.
Харин одоо Улаанбаатар хотод идэвхтэй байгаа хоёр голомт бий. Үүний нэг нь "Монос" компанийн голомт байна. Уг голомт өндөр идэвхжилтэй явагдаж байгаа бөгөөд тус голомтоос үүдэлтэйгээр ажилтан, завсар хийж байсан хүн, тэдгээрийн гэр бүлийн хавьтлуудыг оруулаад нийт 40 тохиолдол бүртгэгдээд байна.
Хоёр дахь нь, Тохижилт үйлчилгээний компанитай холбоотой голомт идэвхжилтэй байгаа бөгөөд ажилтан, гэр бүлийн хүмүүсээс нийтдээ 17 хүн халдвар аваад байна. Дээрх хоёр голомт нь идэвхжилтэй байгаа голомтоос халдвар цааш үргэлжилж байна" гэв.
Түүнчлэн Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Нийслэл хотоос гадна зургаан аймагт бүртгэгдсэн халдварын голомт бүрэн хяналтад орж, цомхтгосон гэж үзэж болно.
Учир нь тархвар судлалын хоёр нууц үеийн хугацаа дууссан байна” гэсэн юм.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!