Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Мандал даатгал Тээврийн цагдаагийн албан хаагч нарт тусламж үзүүлэв

ikon.mn
2021 оны 1 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахал дэгдсэнээс хойш нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Хүн бүр шинэ амьдралын хэвшилд суралцаж, амаргүй олон давааг давж, сайхан цагийн төлөө хамтдаа хичээцгээж буй. Манай Улсын хувьд дотоодын эхний халдвар бүртгэгдэж хатуу хөл хорионы дэглэмд шилжээд 2 гаруй сарын хугацааг үджээ. Үүнтэй зэрэгцэж олон ч хүндрэл бэрхшээлтэй нүүр тулж байгаа.

Нэгэнтээ халдварыг дотооддоо алдсан учир тархалт хаана байхыг тааж хэлэх боломжгүй. Ийм үед ард иргэдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд эмч, эмнэлгийн ажилчдын шаргуу хөдөлмөрийн зэрэгцээ галын зурвас дээр ханцуй шамлан ажиллаж буй хүмүүсийн нэг бол цагдаагийн байгууллагын алба хаагчид билээ.

Ачааны хүндийг үүрэлцэж, иргэд бидний амар тайван, аюулгүй байдлын манаанд буй Тээврийн цагдаагийн албан хаагчиддаа Мандал Даатгал ХК-ий хамт олноос сэтгэлийн талархал болгож, нийгмийн хариуцлагын хүрээнд дулаан хадгалдаг, тусгай зориулалтын эсгийн оймснуудыг бэлэглэлээ. Уг бүтээгдэхүүн нь үндэсний үйлдвэрлэлийн хонины эсгийгээр хийгддэг, уул уурхайн томоохон компаниудын ажилтнуудад нийлүүлэгддэг гэдгээрээ онцлогтой. “Эсгийт” нэрийн уг оймс нь агаарыг чөлөөтэй нэвтрүүлж, хүйтний улиралд дулаанаа барих, урт хугацаагаар өмссөн ч чийг татахгүй, агаарыг чөлөөтэй нэвтрүүлж мөн бат бөх, эдэлгээ даадаг гэх зэрэг олон давуу талтай.

 
 

Идэр есийн хүйтэнд цаг наргүй ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч нарт өвлийг өнтэй давахад бага ч гэсэн тус дэм болно гэдэгт итгэж байна. 

Өргөсөн тангарагтаа үнэнч танд баярлалаа!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.