НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр(НҮБХХ)-өөс өнөөдөр “2020 оны Хүний Хөгжлийн Илтгэл”-ийг цахимаар танилцууллаа.
КОВИД-19 цар тахал нь хүн төрөлхтөнтэй тулгарч буй хамгийн сүүлийн үеийн хямрал боловч бид байгаль дэлхийтэйгээ дур зоргоороо харьцахаа болиогүй байгаа цагт энэ мэт хямралуудтай учирсаар байна гэдгийг энэ удаагийн Хүний хөгжлийн илтгэлд онцлов. Энэхүү сөрөг нөлөөг тооцох туршилт буюу эх дэлхийдээ өгч буй дарамтыг ьооцсон Хүний хөгжлийн индексийг ийнхүү таницуулсан байна.
Энэхүү индекст хүний хөгжлийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөлийг нүүрстөрөгчийн ялгаруулалт, материалын ул мөр гэсэн хоёр үзүүлэлтээр тооцон гаргажээ. Түүнчлэн цар тахлын нийгэм эдийн засгийн үр нөлөө нь дэлхий даяар тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж байгааг онцолж байна.
“Хүний хөгжлийн өндөр түвшинд хүрсэн ч байгаль эх дэлхийдээ бага дарамт учруулсан байх гэсэн тэрхүү шидэт хослолыг хангасан улс орон дэлхий дээр хараахан алга.
Гэхдээ бид энэ алдааг засаж чадах эхний үе байж чадна. Энэ л хүний хөгжлийн шинэ эрин юм” хэмээн НҮБХХ-ийн Захирагч Аким Штайнер хэлэв.
2019 онд Монгол Улс Хүний хөгжлийн индексийн (ХХИ) 0.737 үзүүлэлтээрээ дэлхийн 189 орноос 99 дүгээр байрт орсон ба энэхүү индексийн үзүүлэлт нь 1990 онтой харьцуулахад
нийт 27.5 хувиар өссөн байна.
Мөн 1990-2019 оны хооронд монголчуудын төрөх үеэс тооцсон
Гэвч Монгол Улсын Хүний хөгжлийн индексийг нэг хүнд ногдох нүүрстөрөгчийн ялгаруулалт, материалын ул мөрөөр байгаль эх дэлхийдээ өгч буй дарамтыг тооцоход ХХИ-ийн үзүүлэлт нь 10.9 хувиар буурч, үзүүлэлтээрээ 10 байр хойшлохуйц болж байна.
Олон Улсын Вальютийн Сангийн тайланд дурдсанаар Монгол Улс болон дэлхийн олон орнууд нийтдээ дэлхийн нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 6.5 хувь буюу 5 их наяд ам.доллартай тэнцэхүйц хэмжээний татаасыг шатах ашигт малтмалд зарцуулсаар байгааг онцолжээ.
Хүн амын төвлөрөл бага боловч Монгол Улсын газар нутгийн 70 гаруй хувь нь байгалийн болон хүний оролцоотой шалтгаануудын улмаас доройтолд орсон байна.
Илтгэлд эерэг өөрчлөлтийг хийхэд урамшууллын хөшүүрэг, зөв механизм чухал үүрэгтэй тухай чухалчилсан. Тэгвэл НҮБХХ-ийн зүгээс бэлчээрийн доройтлын эсрэг Монгол Улсын
Засгийн Газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжихээр малчдад малын тоо толгойгоо бууруулахад нь туслах хэд хэдэн хөшүүрэг, механизм бүхий бэлчээрийн
тогтвортой менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
“Байгаль орчны болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой яаралтай шийдэл шаардлагатай бэрхшээл, сорилтууд Монгол Улсад улам нэмэгдэж буй энэ цаг үед НҮБХХ
Монгол Улсын Засгийн газрыг Тогтвортой Хөгжлийн Зорилгууд 2030-ыг биелүүлэх, цар тахлыг амжилттай даван туулах мөн илүү хүртээмжтэй, байгальд ээлтэй, тогтвортой
хөгжлийг Монгол Улсын иргэн бүрд бий болгохын төлөө дэмжиж ажиллах болно” хэмээн НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич хэллээ