Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Жаргалтай гэр бүл” болон Сим сэргээх үйлчилгээний шинэ урамшуулал зарлагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 1 сарын 19
iKon.MN

Мобикомын эрхэм хэрэглэгч та “Жаргалтай гэр бүл”, мөн сим карт сэргээлгэх үйлчилгээг төлбөр төлөхгүйгээр 0₮-өөр ашиглах боломжтой боллоо.  

Өөрөөр хэлбэл, “Жаргалтай гэр бүл” үйлчилгээнд бүртгүүлсэн даруй танд гэр бүлийн 5 гишүүнтэйгээ хязгааргүй үнэгүй ярьж, дундаа 5GB дата ашиглах эрх үүсэх бөгөөд энэхүү урамшуулал 4 дүгээр сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.

Харин сим картаа гэмтээсэн, алга болгосон хэрэглэгчид маань 4 дүгээр сарын 2-ноос өмнө өөрт хамгийн ойр байрлах салбарт очиж, гар утасны дугаараа үнэ төлбөргүй сэргээлгээрэй. 

Хэрхэн Сим картаа сэргээлгэх вэ?

 

Сим картаа сэргээлгэхийн тулд та цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтын хамт өөрт ойр үйлчилгээний салбар, агентуудад хандаарай. Харин үйлчилгээний салбарт өөрийн биеэр ирэх боломжгүй онцгой тохиолдолд таныг албан ёсоор төлөөлөх итгэмжлэл бүхий хүн үйлчилгээний салбарт ирж, цахим үнэмлэхээ үзүүлэн таны дугаарыг сэргээлгэх боломжтой юм.

Үйлчилгээний салбар болон агентуудын байршлын мэдээлэл авах бол ЭНД дарна уу.

“Жаргалтай гэр бүл” үйлчилгээг хэрхэн идэвхжүүлэх вэ?

 

Та урамшууллын хугацаанд энэхүү үйлчилгээнд үнэгүй бүртгүүлээд, алс хол суугаа гэр бүлийнхээ гишүүдтэй цагийн хязгааргүй үнэ төлбөргүй ярьж, 5GB дата дундаа ашиглан ажил төрлөө саадгүй явуулж, хүүхдүүддээ цахимаар суралцах боломжийг нь олгоорой.

Бүртгүүлэх заавар:

  • Гэр бүлийнхээ гишүүд дундаас Дараа төлбөрт Миний Моби эсвэл Хосолсон төлбөрт Hybrid багц ашигладаг хүнээ админаар сонгон, тухайн хэрэглэгч 444 дугаарт ON мессэжийг илгээн үйлчилгээг идэвхжүүлнэ.
  • Үүний дараа админ эрхтэй дугаарын хэрэглэгч групптээ 5 хүртэлх гишүүн нэмэх боломжтой бөгөөд өөрийн дугаараасаа гэр бүлийн бусад гишүүдийнхээ дугаарын өмнө + тэмдэглэгээг бичиж, 444 дугаарт илгээнэ. 

Таныг аз жаргалтай байлгах урамшуулалд хамрагдаж, илүү хялбар хэрэглээг сонгоорой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.