Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Асралт: Harvard Manage Mentor хөтөлбөр бизнесийн манлайллын ур чадварыг эзэмшүүлнэ

ikon.mn
2021 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес академи” Харвардын Бизнесийн сургуулийн хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр Монголд нэвтрүүлж, манлайллын сургалтыг тодорхой үе шаттай зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан “Бизнес академи”-ийн захирал Д.Асралттай ярилцлаа. 

-Дэлхий нийтийн цахимжилтыг цар тахал улам эрчимжүүлж байна. Үүний нэг эерэг тал нь, орон зай үл хамааран хүмүүст хүссэн сургалтаа авах боломжийг олгож байна.Танайхаас зохион байгуулж буй Харвардын менежментийн курст хамрагдах хүсэлтэй хүмүүс хэрхэн оролцох боломжтой вэ?

-Цар тахал 2020 онд хүн төрөлхтнийажил, амьдралын уламжлалт хэв маягийг ихээхэн өөрчилж, бүхий л салбарэрчимтэй цахимжиж байгаатай санал нэг байна. Ялангуяа хүний суралцах, хөгжих үйл явц илүүхялбар дөхөм болж, маш их өөрчлөлт гарсан. Онлайн сургалтын технологийн давуу талууд хэдийн бий болсонтөдийгүй улам боловсронгуй болж байгаа. Ашиглалт нь нэмэгдэж, эрэлт хэрэгцээ нь дагаад өсөж байна. Үүний нэг тусгал нь манай академийнзохион байгуулж буйэнэ удаагийн сургалт гэж хэлж болно.

Harvard ManageMentor хөтөлбөрийн хувьд технологийн дэвшлийг агуулсан бөгөөд сүүлийн 20 жилтасралтгүй шинэчлэгдэж ирсэн. Суралцагчидгазар зүйн байршлаас үл хамааран хаанаас ч, хэзээ ч манлайллын ур чадварыг эзэмших бүрэн боломжтой хөтөлбөр гэдгээрээ давуу. 
Хамрагдахыг хүсвэл МҮХАҮТ-ын цахим хуудсаар бүртгүүлэх эсвэл 99031573, 99194245 дугаарт шууд холбогдож бүртгүүлэх боломжтой. Манай энэхүү сургалтад хамрагдана гэдэг өөртөө болон бизнестээ хөрөнгө оруулж буй хэрэг. Хүн байнга суралцаж, цаг үетэйгээ хөл нийлүүлж байж л бизнесийн чиг хандлагыг мэдэрч, урагшилна гэсэн үг. Harvard ManageMentor хөтөлбөрийн хувьд бизнесийн салбарын хамгийн эрэлттэй хөтөлбөрийн нэг. Тэр ч  утгаарааоролцогч ихтэй. 

-Сургалтыг сонирхож байгаа хүнд ямар нэгэн шаардлага, босго тавьж байгаа юу? 

-Хөтөлбөр маань МҮХАҮТ-ын гишүүн байгууллагад хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах боломж олгож байгаа. Дээр нь манлайллын ур чадварыг хөгжүүлж, дэлхийн шилдэг бизнесийн сургуулийн боловсролыг эзэмшихийг хүссэн хүн бүхэнд, танхимын гишүүн болохыг хүссэн бизнесийнхэнд бүгдэд нь нээлттэй. Хөтөлбөрийн тухайд дэлхийн нэр хүндтэй менежментийн эксперт,манлайлагчдын хамгийн сүүлийн үеийн чухал санаа, сэтгэлгээ, судалгаа, батлагдсан практикт суурилсан гэдгийг нэмж тодотгож хэлье. 

-Бизнесийн шинэ үеийг бэлдэх, 1000 шилдэг СЕО бэлтгэх зорилгын хүрээнд Харвардын сургалт нэг удаа болоод өнгөрөх бус цаашид ч үргэлжилнэ гэж ойлгож болох нь?

-Тийм ээ. Хөтөлбөр цаашид ч үргэлжилнэ. Harvard ManageMentor хөтөлбөрөөс гадна Гүйцэтгэх дээд удирдлагын манлайллын холимог хөтөлбөр нь илүү удирдлагуудад чиглэсэн, бизнест нь тулгамдсан асуудлаар сэдэвчилсэн байх юм. Нийт 16 сэдвээр вебинар, сүүлийн нэг хичээлийг Харвардын бизнесийн сургууль дээр очиж суралцан сертификатаа авна. Тухайлбал, Бизнес моделийн шилжилт, Дижитал шилжилт, Стратеги, Гэр бүлийн бизнес менежмент, Инновац, ХАА-н бизнес, Хөрөнгийн менежмент гэх мэт сэдвүүд байх юм. 

-Харвардын их сургуулийн сертификат олгох сургалт хэдий хугацаанд үргэлжлэх вэ? Сургалтын агуулгын талаар мэдээлэл өгөөч?

-Нийт 4 сарын турш үргэлжилнэ. Сургалт Өөрийгөө удирдах, Бусдыг удирдах, Бизнес удирдах гэсэн үндсэн хэсэгтэй, нийт 41 модуль хөтөлбөртэй. Тухайлбал, Карьер, стресс, цагийн менежмент, Зорилгоо тодорхойлох, Өөрчлөлтийн менежмент, Бусдыг удирдах, Багийн менежмент, Төсөв боловсруулах, Бизнес төлөвлөгөө, Санхүүгийн үндэс, Инноваци, Бүтээлч байдал, Маркетинг, Гүйцэтгэл, Стратегийн гүйцэтгэл гэх мэт. Дээр нь хэсэг бүрт дэлхийн шилдэг компаниудын асуудлыг шийдэх кейс дээр ажиллана. Өөрөөр хэлбэл, суралцсан ур чадваруудаа дэлхийн шилдэг компаниудын удирдлагуудын өмнөөс шийдэл, шийдвэр гаргаж ажиллах боломжтой. Кейсийг менторууд удирдан явуулах юм.Дээрх модуль бүр үндсэн хичээл, видео, хэлэлцүүлгийн удирдамж, арга хэрэгсэл, нийтлэл, кейс зэргээс бүрдэнэ. 

-Сургалтын төлбөр нь хэд вэ. Хэзээ хүртэл бүртгэх вэ?

-Harvard Manage Mentor хөтөлбөрийн хувьд 1,500 ам.доллар. Байгууллага, хамт олны хямдрал авах боломжтой. Энэ сарын 20-н хүртэл бүртгэнэ. Хичээл ирэх сарын 1-нээс орж эхэлнэ. Харин Компанийн гүйцэтгэх дээд удирдлагын манлайллын холимог хөтөлбөр нь 5500 ам.долларын төлбөртэй. Хичээл гуравдугаар сарын 1-нээс орно. Менежментийн 32 сэдвээс суралцагчид өөрийн бизнест тулгарч байгаа хамгийн чухал 16 сэдвийг сонгон суралцах юм. 

-Компанийн гүйцэтгэх дээд удирдлагын манлайллын холимог хөтөлбөрт ямар хүмүүс оролцдог вэ. Ямар давуу талыг олгож байгаа вэ?

-Компанийн дээд удирдлагууд болох ТУЗ-ийн дарга, ерөнхийлөгч болон ерөнхий захирал, гүйцэтгэх захирал, бизнесийн эзэд оролцдог. Компаниудын гүйцэтгэх дээд удирдлагуудтай мэдлэг туршлагаа хуваалцах, сорилтыг удирдах боломжуудыг хамтран хэлэлцэх, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтой. Харвардын Бизнесийн сургуулийн профессоруудаас виртуалаар болон хичээлийн танхимд нь суралцах, сертификат гардан авна. Мөн Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сан, зөвлөх компани, технологийн компаниудаар зочлох бизнес аялалд оролцоно. Хөтөлбөрт хамрагдах таван шалтгааны нэг нь өөрчлөлтийг удирдах манлайллын ур чадвараа хөгжүүлэхээр байгаа. 

-“Бизнес академи”-ийн талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч. Танай академийн зорилго юу вэ? Захирлуудыг сургах, бэлтгэх гэж ойлгож болох уу?

-МҮХАҮТ-н дэргэдэх “Бизнес академи” бол гишүүн байгууллагууд, бизнесийнхэнд тулгамдсан менежментийн хамгийн хүндрэлтэй асуудлуудын шийдэл нь болох урт болон богино хугацааны сургалтуудыг зохион байгуулдаг. Дотоод сургалтууд нь гадаад худалдааны болоод санхүүгийн менежер бэлтгэх, шинэ менежерийн бүүт камп, бизнесийн хэлцэл, тохиролцол хийх чадвар, засаглалын гэрчилгээ олгох сургалтууд тус тус зохион байгуулж байна. Компаниудыг урт хугацаанд тогтвортой, хөрвөх, дасан зохицох чадвартай, инновацилаг, гүйцэтгэл сайтай ажиллахад чадварлаг удирдагч, багтай байх ёстой. Үүнийгээ менежер, удирдлагуудын манлайллын хөтөлбөрүүдээр бэлдэх юм.

 

Эх сурвалж: МҮХАҮТ-н дэргэдэх “Бизнес академи”