Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр улсын хэмжээнд 237 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 45 зөрчил гарчээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу нэгдүгээр сарын 17-ны өдөр нийт 1,549 гомдол мэдээлэл бүртгэгджээ. 

Нийт дуудлага мэдээллийн 1,362 нь зөрчлийнх, хулгайлах гэмт хэргийн найм, гэр бүлийн хүчирхийллийн 117, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 117, гэмт хэргийн шинжтэй 55 дуудлага мэдээлэл байсан байна.

Мөн тус хугацаанд улсын хэмжээнд 237 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 45 зөрчлийг илрүүлжээ.

 
ЦЕГ