Улсын Ерөнхий Прокурорын газраас хэвлэлийн хурал хийж байна. Өнөөдрийн хурлаар Прокурорын байгууллагын 2020 оны бүтэн жилийн хяналтын ажлын нэгдсэн дүн мэдээ болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлыг танилцуулна.
Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын зарим тоон мэдээ:
Прокуророос нийт 2,256,125 зөрчлийн хэрэгт хяналт тавьсан нь өнгөрсөн оны мөн үеэс 467,544 хэргээр буюу 26,1 хувиар өссөн байна. Нийт зөрчлийн хэргийн 1.701.182 буюу 75.4 хувь нь Нийслэлд, 554.943 буюу 24,5 хувь нь орон нутагт үйлдэгджээ.
Хяналт тавьсан нийт зөрчлийн хэргийн 97,3 хувийг нь Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан шалгаж, шийдвэрлэжээ.
Зөрчлийн хэргийг шалгасан эрх бүхий байгууллагуудаар нь авч үзэхэд:
Зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийн байдал:
Эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болон зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан шийдвэрийг прокурор хянаад, хүчингүй болгуулахаар бичсэн дүгнэлт 81.9 хувиар өсөв.
Эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болон зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянаад хүчингүй болгуулахаар 2019 онд 515, 2020 онд 937 дүгнэлт бичсэн нь өмнөх оны мөн үеэс 422-оор буюу 81,9 хувиар өссөн бол биелэлт нь 6.6 хувиар өссөн.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 1.983.700 удаа үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1 хувиар, хулгайлах зөрчил 1604 удаа гарч өмнөх оны мөн үеэс 40 хувиар тус тус буурсан.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 9516 удаа үйлдэгдэж, өмнөх оны мөн үеэс 12 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 2919 буюу 2.7 дахин, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 3049 буюу 2.4 дахин өссөн.
Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 2019 онд 14, 2020 онд 1,432 гарч 102 дахин өссөн байна.
Прокурор зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах чиглэлээр нийт 2422 зөвшөөрөл олгосон нь өмнөх оны мөн үеэс 1653-аар буюу 3.2 дахин өсчээ. Нийт зөвшөөрлийн 57 буюу 2.3 хувийг нь орон байранд үзлэг хийх, 923 буюу 38 хувийг нь мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах, 1411 буюу 58.2 хувийг нь хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх, 31 буюу 1.2 хувийг нь хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаа явуулахад тус тус олгосон байна.