Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Нэйшнл Лайф даатгал “Ковид 19” санхүүгийн хамгаалалтын даатгалын бүтээгдэхүүнийг гаргаад байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 1 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Нэйшнл Лайф даатгал нь нийгэмд үүсэж болзошгүй санхүүгийн эрсдэл, иргэдийн нуруун дээр буух санхүүгийн хүндрэлийг бууруулах зорилгоор хувь хүн, гэр бүл, байгууллагуудад чиглэсэн “Ковид 19” санхүүгийн хамгаалалтын даатгалын бүтээгдэхүүнийг 2020 оны 11 сарын 25 өдөр хөгжүүлэн гаргасан.

Дэлхийн 191 оронд бүртгэгдэж, 90 гаруй сая хүнд халдварлаад байгаа шинэ төрлийн коронавирусийн халдвар COVID-19 нь маш хурдтай тархаж, нийгмийн харилцаа, ард иргэдийн амьжиргаанд нөлөөлж, бизнесийг тасалдуулж, эдийн засгийг доголдуулж байна. Манай улсын хувьд коронавирусийн халдварын 1442 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд дотооддоо халдвар тархсантай холбоотой үүсэх үр дагавар, эрсдэл улам нэмэгдсээр байна.

Төр засгийн зүгээс яаралтай арга хэмжээ  авч байгаа хэдий ч, COVID-19-ийн халдвар цаашид дотоодод нэмэгдсэн тохиолдолд хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулахаас гадна иргэдийн амьжиргаа, санхүүгийн нөхцөл байдлыг давхар хүндрүүлэх нь дамжиггүй. Мөн халдвар авсан тохиолдолд иргэд олон хоногоор эмчилгээ үйлчилгээ авах, тусгаарлагдсанаар олон хоногоор орлогын эх үүсвэр нь тасалдах санхүүгийн хүндрэл үүсэх билээ.

 

Ковид 19 даатгал гэж юу вэ?

“Ковид19” даатгал нь цар тахлыг үед анх удаа Covid19-ын халдвар авсан тохиолдолд эмчилгээнд зориулагдсан нөхөн төлбөр олгох, өвчин хүндэрч амь насны эрсдэх тохиолдолд нэмэлтээр ар гэрт нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж өгдөг даатгалын үйлчилгээ юм. Гэр бүлийн 1 гишүүн даатгалтай байхад гэр бүлийн бусад гишүүдэд даатгал үйлчилдэг.

Даатгуулагч нь нэг удаа 30,000₮ хураамжтай 2,000,000₮ хамгаалалт, 90,000₮ хураамжтай 6,000,000₮ хамгаалалт, 150,000₮ хураамжтай 10,000,000₮ хамгаалалттай багцуудаас сонгох боломжтой.

Ковид19 даатгал нь 6 сарын хугацаантай, хүлээлгийн 21 хоногтой.

Та дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө мэдээллийг ЭНДЭЭС авна уу.

Лавлах дугаар: 7011-3366

Вэбсайт: https://nlic.mn/

Албан ёсны Facebook хуудас: https://www.facebook.com/daatgal/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.