Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрийн зайд 1 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ.
Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6.5 магнитуд, 05:41 цагт 5.1 магнитуд, 05:47 цагт 4.6 магнитуд, 06:02 цагт 5.3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5.6 магнитудын газар хөдлөлт болсон байна.
Монгол Улсад 30 жилийн өмнө буюу 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6.5 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болж байжээ гэж Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн гарз хохирол учирсан эсэх талаар ОБЕГ-аас тодруулахад "Одоогоор мэдэгдээгүй байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!