Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Энхболд: 2020 онд зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 430 хүн амь насаараа хохирсны 64 нь хүүхэд

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр авто замын нөхцөл байдлыг танилцуулахын зэрэгцээ өнгөрсөн онд гарсан зам тээврийн ослын талаарх мэдээллийг өглөө. 

2020 онд зам тээврийн осол хэргийн улмаас 430 хүний амь хохирсон байна. Амь хохирогчдын

  • 32 хувь нь явган зорчигч
  • 32 хувь нь жолооч
  • үлдсэн хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэд байсныг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд хэллээ.

Түүнчлэн өнгөрсөн онд нийслэлд зам тээврийн ослын улмаас 111 хүн амь насаа алдсанаас 89 тохиолдол буюу 79 хувь нь явган зорчигч байжээ.

Харин хүүхэд холбогдсон зам тээврийн осол 2020 онд 542 бүртгэгдэж, 64 хүүхэд амь насаараа хохирсон байна. Үүний 23 нь ээж, аав, асран хамгаалагч, ойр тойрныхоо хүмүүсийн буруутай үйлдлээс болж хашаандаа, гудамжиндаа амиа алдсан харамсалтай тохиолдлууд гарсан. Тухайлбал, хөдөлгөөн эхлүүлэхдээ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянаагүй, ухрахдаа арын хэсгээ шалгаагүйгээс нэг ой найман сартайгаас долоо хүртэлх насны хүүхдүүд амь хохирсон байна. 

Видео:
https://fb.watch/2Sg0UJd9fl/