-Арын зорчигч нар хамгаалах бүс хэрэглээгүй улмаас автомашин онхолдох үед цонхоор шидэгдэж амь насаа алдах тохиолдол буурахгүй байна-
Баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 9-ний өдрөөс 12-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс 1,096 дуудлага мэдээлэл хүлээн авснаас Зам тээврийн осол, хэргийн шинжтэй 611 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Осол хэргийн улмаас 17 хүн гэмтэж, Нийслэлд 1, Орон нутагт 18 хүний амь нас хохирсон байна.
Мөн гудамж замд алба хаагчид хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 148 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс Урьдчилан сэргийлж ажиллалаа.
2020.07.09-ний 11 цагийн орчим Төв аймаг Сэргэлэн сум Довын хайрхан гэх газарт асфальтан замд Даун маркийн улсын дугааргүй С жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 57 настай эрэгтэй, С-ийн амь нас хохирсон.
2020.07.09-ний 18 цагийн орчим Завхан аймаг Тэлмэн сум “Шумуултайн ам” гэх газар асфальтан замд Toyota-Alphard маркийн Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч А,Н,Ө,Ө,О,Б,Э нарын 7 хүний амь нас хохирсон.
2020.07.09-ний 16 цагийн орчим Булган аймаг Хангал сум 3-р багийн шороон замд Hyundai-Accent маркийн Э жолоочтой автомашин онхолдож, зорчигч 46 настай,эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.
2020.07.09-ний 19 цагийн орчим Дорнод аймгийн Гурван загал сум 2-р баг “Агуу хад” гэх газар шороон замд Даун маркийн Д жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 58 настай, эрэгтэй Д-гийн амь нас хохирсон.
2020.07.09-ний 22 цагийн орчим Дорнод аймаг Баянтүмэн сум 2-р баг “Хулстай” гэх газар шороон замд Nissan-Liberty маркийн автомашины жолооч Ө нь явган зорчигч 3 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь нас хохирсон.
2020.07.10-ны өдрийн 05 цагийн орчим Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 2-р баг “Дулааны хавтгай” гэх газар асфальтан замд С жолоочтой Toyoтa-Аllion маркийн автомашин онхолдож, зорчигч 30 настай, эмэгтэй О-гийн амь нас хохирсон.
2020.07.11-ний шөнийн 03 цагийн орчим Налайх дүүргийн 5-р хороо Гордок гэх газарт асфальтан замд Тoyota-Prius маркийн автомашины жолооч Б, явган зорчигч 29 настай, эрэгтэй Э-г дайрч амь нас хохирсон.
2020.07.11-ний 10 цагийн орчим Архангай аймгийн тариат сум Ар-Хаяа гэх газарт асфальтан замд ММС Пажеро маркийн автомашин онхолдож, жолооч 66 настай, эрэгтэй Б, зорчигч 65 настай, эмэгтэй Ц нарын 2 хүний амь нас хохирсон.
2020.07.11-ний 21 цагийн орчим Ховд аймгийн Зэрэг сум “Байшин үзүүр” гэх газарт асфальтан замд Toyota-Prius маркийн Г жолоочтой автомашин онхолдож, зорчигч 13 настай Б-гийн амь нас хохирсон.
2020.07.12-ны өдрийн 02 цагийн орчим Хэнтий аймаг Мөрөн сумын 3-р баг Морь бариа гэх газарт Kia-Bongo маркийн автомашины жолооч О нь явган зорчигч эрэгтэй 34 настай М-ийг дайрч амь нас хохирсон.
2020.07.11-ний 23 цагийн орчим төв аймаг Заамар сумд Toyota-Prius маркийн Б жолоочтой автомашин онхолдож, жолооч 20 настай эрэгтэй Б, зорчигч 20 настай эрэгтэй У нарын амь нас хохирсон.
Энэ долоо хоногийн сүүлээр үргэлжилсэн амралтын өдрүүдэд дуусаж орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал ихсэх тул хөдөлгөөнд оролцогч та бүхэндээ дараах сэрэмжлүүлэг хүргэж байна.
Эх сурвалж: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА