Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

PCR шинжилгээний сорьц авах багцыг зориулалтын бус тээврийн хэрэгслээр импортолж, оношлуур хөлдсөн зөрчил илэрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НМХГ

БНХАУ-аас Замын-Үүд боомтоор энэ сарын 3-ны өдөр “А” компанийн импортолсон “Коронавирусийн PCR шинжилгээний халдварын сорьц авах багц”-ыг хилээр нэвтрүүлэх үед хилийн мэргэжлийн хяналтын албанаас хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тус бүтээгдэхүүнийг импортлохдоо зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, оношлуур хөлдсөн зөрчлийг илрүүлсэн тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас бүтээгдэхүүнийг түр саатуулан Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж байгаа аж.

Эх сурвалж: МХЕГ