Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирж буй гадаадын иргэн 48 цагийн дотор бүртгүүлэх хууль VI/1-нээс мөрдөгдөнө

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Нэгдсэн чуулганы 2020 оны 12 дугаар сарын 31-ний хуралдаанаар хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталсан.

Хуулийн нэмэлт, өөрчлөлт 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төвийг ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Үүнээс гадна визийг зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог гэх ойлголтыг өөрчилж, олон улсын хандлагад нийцүүлэн хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгох, гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах зохицуулалтуудыг шинээр тусгажээ.

Тухайлбал, Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн ажлын 7 хоногт холбогдох байгууллагад бүртгүүлдэг байсан зохицуулалтыг хүчингүй болгосон юм.

Харин гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 48 цагийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт цахимаар бүртгүүлэхээр зохицуулжээ. 

 


Эх сурвалж: ГИХГ