Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ажлын байрны дарамт, хөдөлмөрийн мөлжлөгийн зарим хэлбэр байсаар байгааг судалгаа харуулжээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Зургийг ХНХЯ-наас авав

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо бусад ТББ-уудтай хамтран Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийн талаарх тайлангийн “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” дэд хэсгийг хариуцан ажилласан байна.

Үүний хүрээнд сүүлийн 5 жил баримт бичгийн болоод хөдөө орон нутаг, сум, аймаг, нийслэлийн түвшинд чанарын судалгаа явуулж баримтжуулан Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийг хангахад зайлшгүй шаардлагатай бодлого, үйл ажиллагааны зөвлөмж боловсруулжээ. Эдгээр зөвлөмж, мэдээллийг танилцуулах зорилгоор өнөөдөр цахим хэлэлцүүлэг өрнүүлж байна.

 
Зургийг ХНХЯ-наас авав

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон холбогдох алан тушаалтан, ХХААХҮЯ-ны төлөөлөл, Жижиг дунд үйлдвэрлэлийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож байгаа юм.

Цахим хэлэлцүүлгээр “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилт, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн орчин”-ы талаар танилцуулга, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, олон улсын туршлага зэрэг өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

 

Эх сурвалж: ХНХЯ