Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Мөнххада компани арванхоёрдугаар сарын 22-нд байгууллага дээрээ арга хэмжээ зохион байгуулсан"

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэр "Мөнххада компанийн ажилчид хаанаас халдвар авсан бэ" гэсэн сэтгүүлчийн асуултад  Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

Тэрбээр “Иргэд хатуу хөл хорио сахиж байгаа үед халдвар хамгааллын дэглэмийг сахихыг онцгойлон анхааруулж байна. Ойр дам хавьтлыг гаргаж ирэх үед нууцаар арга хэмжээнд оролцсон, тав, арвуулаа салхинд гарсан, байрны найранд очсон зэрэг асуудал гарсан. Холбогдох зөрчлийн хуулиар хариуцлага тооцож байгаа.

Тухайлбал, Мөнххада компани арванхоёрдугаар сарын 22-ны өдөр буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихийн урд өдөр байгууллага дээрээ тодорхой арга хэмжээ зохион байгуулсан. Арванхоёрдугаар сарын 14-нөөс 22-ны хооронд энэ байгууллага ажилласан.

Төрөөс шийдвэр гаргаад цагдаа хүчнийхэн ажиллаад байхад нөгөө талд нууцаар халдвар хамгааллын дэглэм зөрчсөн үйлдэл битгий гаргаач. Энэ нь эргээд бид бүхний хайртай хүмүүст өвчин тусах эрсдэлийг дагуулж байна. Монголчууд бид нар цөөхөн. Энэ өвчнийг аль болох олон хүнд тусгахгүй байхад анхаарч байна. Зөвхөн төрийн хариуцлагаас гадна ААН, иргэдийн хариуцлага их чухал. Цар тахлын эсрэг тэмцэхэд хариуцлагатай анхаарч ажиллаач. Цөөн хүмүүсийн алдаатай байдлаас болоод нийт иргэд хөл хорионд орох эрсдэлтэй байдал үүсэж байна” гэлээ.

ВИДЕО:

https://fb.watch/2OAsD3z-_o/