Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Автобусны зорчих карт цэнэглэх 75 цэг ажиллаж байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн цагийн хуваарийн дагуу буюу 08:00-10:00 цагийн хооронд иргэдэд үйлчилж байгаа.

Амралтын өдрүүдэд нийт 97 чиглэлд 634 автобус, 10 аж ахуй нэгжийн 420 гаруй такси үйлчилгээнд явсныг нийслэлийн ЗДТГ-ын ХМХХ-ээс мэдээлэв.

Түүнээс гадна нийтийн тээврээр үйлчлүүлэх U-money карт цэнэглэх 75 цэг ажиллаж байгаа ба амралтын өдрүүдэд ажилласан 54 цэгээр иргэд 9,189 карт уншуулж, цэнэглүүлжээ. 

Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 634 автобус, 61 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, төв болон хөдөлгөөнт, суурин байршилд хяналт шалгалтыг 81 ажилтан гүйцэтгэжээ.