Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Сайжруулсан түлш борлуулах цэгт гарсан галыг унтраажээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Дако” төвийн дэргэд “Сайжруулсан шахмал түлш борлуулах цэг”-т гал гарч байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны 19:02 цагт хүлээн авжээ. 

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 19:06 цагт очиж, сайжруулсан шахмал түлш борлуулдаг иргэн Э-ын 3х3 метрийн хэмжээтэй байр /322 дугаартай/-ны дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.

Үүнээс гадна аймаг, нийслэлийн хэмжээнд өчигдөр гал түймрийн есөн дуудлага бүртгэгджээ.

Галлагааны улиралд гал түймрийн аюул эрсдэл ихэсдэг тул иргэд та бүхнийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх, стандартын шаардлага хангасан халаагуур ашиглах, уртасгагчид нэг дор олон залгуур залгахгүй байх, яндангийн цонолтоос сэргийлэх, үнс нурмаа ил задгай асгахгүй байх зэргийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр бүртгэгдсэн гал түймрийн дуудлагууд:

  • Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж шинээр баригдаж байгаа барилга шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 07:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 07:25 цагт очиж, “Ремакс” ХХК-ийн эзэмшлийн шинээр баригдаж байгаа 16 давхар барилгын 1, 2 дугаар давхрын гадна талын хананы хэсэг болон хураалгаатай эд, хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
     
  • Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 9 дүгээр хэсгийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 11:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 11:52 цагт очиж, иргэн Мын 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
     
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 12:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан 12:57 цагт очиж, иргэн Ж-ын 10х13 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
     
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны 8 дугаар давхар тагт шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 12.30-ны өдрийн 13:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 13:51 цагт очиж, тус байрны иргэн А-ын тагт дээр эд зүйлс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
     
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг дахь “Номин” агуулах худалдааны төвийн автомашины зогсоол иргэн Т-ын эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:59 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
     
  • Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 12 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 19:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:41 цагт очиж, иргэн Т-ын 6 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.
     
  • Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн “Хөх толгой” гудамжинд хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 00:04 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 00:09 цагт очиж, иргэн А-ын 4х8 метрийн хэмжээтэй “Бөбек” хүнсний дэлгүүрийн таазны хэсэг болон хүнсний бүтээгдэхүүн шатаж байсныг 31 минут ажиллаж унтраасан.
     
  • Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн 53 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 00:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3.8 км замыг туулан 00:15 цагт очиж, иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
     
  • Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 25 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 01:57 цагт хүлээн авлаа.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 02:07 цагт очиж, иргэн Э-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Зөвлөмж 

 
 

 

Эх сурвалж: ОБЕГ