Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Архангай, Говьсүмбэр аймагт сар орчим халдвар бүртгэгдээгүй тул голомт тасарсан гэж үзнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлаар сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомт болон Улаанбаатар хотын өмнөх голомтоос халдвар нэмж бүртгэгдээгүйг зарлав.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Ялангуяа Архангай болон Говьсүмбэр аймагт шинээр өвчлөл бүртгэгдээгүй сар орчмын хугацаа өнгөрлөө. Иймд тус аймгуудад голомт тасарсан гэсэн үг.

Мөн Орхон, Дархан, Дорноговь аймагт халдварын нууц үеийн хугацаанд халдвар бүртгэгдээгүй тул голомтыг хяналтад авсан байна. Сэлэнгэ аймагт ч сүүлийн хоногуудад халдвар бүртгэгдээгүй.

Энэ нь аймгуудын болон Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдэж байсан халдварын голомт хяналтад орсон гэсэн үг. Харин БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс голомттой халдвар нь маш том дэгдэлт" хэмээн хэллээ.

 
Аль аймагт хэдэн хоног халдвар бүртгэгдээгүй талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2758848217661853

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.