Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Тэнүүн-Огоо" компанийн 10 жолооч бөөнөөрөө салхинд гарснаас хоёр нь халдвар авжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой халдварын голомтоос 244 хүн өвчилж, цаана нь 1,500-аад ойрын хавьтал байна гэдэг нь маш том дэгдэлт гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сануулав.

Мөн тэрбээр “Өнөөдөр шинээр илэрсэн коронавирусийн 20 тохиолдлын 18 нь Улаанбаатар хотод үүсээд байгаа БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой хавьтлууд байна.

Өчигдөр тус голомтын хамааралтай Тэнүүн-Огоо гэдэг компанийн ажилтан, автобусны хоёр жолоочоос халдвар илэрсэн.

Тухайн компанийн 10 жолооч бөөнөөрөө салхинд гарсан байна. Тэдгээрийн дотроос хоёр хүнээс коронавирус илэрлээ. Бусад хүмүүсийг нь одоогоор тусгаарлаад байгаа.

Тухайн автобус баазын жолоочийн ойрын болон хоёр дахь хавьтлын 90 гаруй хүнээс шинжилгээ авсан. Одоогоор халдвар илрээгүй байна” гэсэн юм.

"Шинэ жилийн баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх шаардлагатай"

Үргэлжлүүлэн “Шинэ он гарахад хэдхэн хоног үлдээд байна. Шинэ жилийн баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх шаардлагатай.

Дээрх тохиолдол шиг хэд, хэдээрээ нийлж салхинд гарвал халдвар авах эрсдэл өндөр байна. Тиймээс иргэд үүнийг онцгой анхаарч, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагахыг зөвлөж байна” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2758848217661853

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.