Өчигдөр 79 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо нийт тохиолдлын 69%-д хүрээд байна
Улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн хүний тоо нийт 1,195 тохиолдлын 69 хувьд хүрлээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 79 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Ингээд улсын хэмжээнд бүртгэгдсэн 1,195 тохиолдлоос 824 хүн буюу 69 хувь нь эдгэрээд байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 361 хүн эмчлэгдэж байна.
Үүнээс:
- ХӨСҮТ-д 63,
- Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт-21
- Яармагийн 300 ортой эмнэлэгт-50
- Цэргийн төв эмнэлэгт-227 хүн эмчилгээ хяналт, тандалтад байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-257
- Хүндэвтэр-96
- Хүнд-6
- Маш хүнд-2 хүн байгаа юм” гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
