Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Цэргийн анги нэгтгэл болон алба хаагчдад зориулсан зөвлөгөө

ikon.mn
2020 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Цэргийн анги, нэгтгэл, алба хаагчдад коронавирусээс хамгаалах зөвлөгөөг хүргэж байна:

Цэргийн анги, нэгтгэлд:

  • Нийт бие бүрэлдэхүүний халууныг өглөө, оройд үзэх
  • Жагсаал, дасгал сургуулилтын үед 1-1.5 метрийн зай барих 
  • Хоолны ширээ, орыг 1-1.5 метр зайтай байрлуулах
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
  • Хичээл, сургалтын танхимын 50%-г ашиглахаар ширээ, сандал байрлуулах 
  • Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах
  • Ар гэрийн эргэлтийг хязгаарлах
  • Шим тэжээлтэй хоол хүнсээр хангах
  • Цэрэг, бие бүрэлдэхүүнд  хэт ачаалал өгөхгүй, 22:00 цагт амраах
  • Зэвсэг, хэрэгслийг цэвэрлэж халдваргүйжүүлэх 
  • Гудас, хөнжил зэрэг зөөлөн эдлэлийг өдөр бүр наранд тавих 
  • Хатуу гадаргуу, ариун цэврийн өрөө, усанд орох газар зэргийг тогтмол цэвэрлэх, 1л усанд 25мл белизна хийж  халдваргүйжүүлэх
  • Анги нэгтгэлийн эмч, эмнэлгийн ажилтан халдвараас сэргийлэх, эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг бие бүрэлдэхүүнд тогтмол өгөх
  • Зөвлөмж, сэрэмжлүүлгийг ил байршуулах 
  • Шинж тэмдэг бүхий сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө бэлтгэх 

Цэргийн алба хаагчдад: 

  • Амны хаалт зүүх
  • Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
  • Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй байх
  • Хүн хоорондын зай барих 
  • Хоол унд хувааж идэхгүй байх
  • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух
  • Өглөө, оройд сод, давсны уусмалаар хоолойг ээлжлэн зайлах
  • Тамхи дамжуулж татахгүй байх
  • Хувцас хунараа сольж өмсөхгүй байх
  • Алчуур, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах 
  • Хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хаяхгүй байх
  • 1л усанд 25мл белизна хийж шал, тавцан, сандал, ор, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх

 

Эх сурвалж: ЭМЯ