Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Гэрэг” сэтгүүл Нью-Йорк Таймсын хамтарсан “The Big Ideas” дугаар худалдаанд гарлаа

ikon.mn
2020 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн шилдэг хэвлэл Нью Йорк Таймстай хамтран, олон улсын стандартад нийцсэн контент эрхлэн гаргаж, дугаар бүрдээ даацтай агуулга шингээдэг “Гэрэг” сэтгүүл уншигчдын танил болсон. “Women Today”, “Turning Point” зэрэг онцлох дугааруудыг уншигчдын хүртээл болгосон тэд энэ удаа “The Big Ideas” хэмээх гадаад, дотоодын шилдэг нийтлэлүүдийн товчоон болсон 160 хуудас бүхий томоохон дугаарыг өргөн барьж байна.

“Агуу санаанууд” хэмээх нэртэй тус сэтгүүлд зочин нийтлэлчид хамтран ажиллаж, Монголын нийгэм, соёлын сэдвээр мэдлэг, туршлага, судалгаагаа уудлан хуваалцжээ. Мөн дэлхийн агуу санааны эзэд, соёл урлаг, танин мэдэхүйн толь болсон алдартнуудын гадаад нийтлэлүүд эн тэнцүү багтаж. Японы Акүтагава шагналт зохиолч Миэко Каваками, “Грэмми”-ийн шагналт саксофонч Сонни Роллинс, хиймэл оюун ухаан судлаач Ахмед Элгаммал, “Оскар”-ын шагналт жүжигчин Кэйт Бланшет зэрэг алдартнуудын өөрчлөгдөн буй дэлхийн тухай агуу санаа, эгэл түүхээр хүүрнэсэн эргэцүүлэл, нийтлэлүүд бий. Түүнээс гадна шинэхэн романаа хэвлүүлээд буй зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн шинэ ярилцлага, гоо сайхан гэж юу болох тухай уран бүтээлчдийн яриа, амьдрал өөрчлөх “шидтэй” номуудын жагсаалт болон залуусын хит “Вандебо” хамтлагийн блиц ярилцлагыг унших боломжтой.

Цар тахал, хөл хорио хүн төрөлхтөнд анзаараагүй, анхаараагүй явсан олон зүйлийг нэхэн таниулж буй тухай, хүн төрөлхтөн төөрч будилбал хэн биднийг чиглүүлэх тухай гайхалтай санаануудыг эндээс аваарай. Өргөн агуулга, үнэ цэнтэй контент бүхий “Гэрэг” сэтгүүлийн энэ дугаар мэдлэг оюуны тань нөхөр болж, урт удаан хугацаанд эргэцүүлэн, эргүүлэн уншихуйц бүтээл болсныг онцолж байна.