Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

“ЛэндМН ББСБ” ХК хувьцаагаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийг зарлалаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

“ЛэндМН ББСБ” ХК санхүүгийн зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ танигдан, тэргүүлэхээс гадна олон нийтэд финтек компанийн анхны хувьцаа, анхны нээлттэй бондуудыг санал болгож Монгол Улсын хөрөнгийн зах зээл, түүний хөгжилд өөрийн бодитой хувь нэмрийг оруулсаар ирсэн билээ. 

Харин энэ удаад бид өөрсдийн хувьцааны (MSE: LEND) хөрвөх чадварыг нэмэгдүүлэх үүднээс олон улсад нийтлэг авч хэрэгжүүлдэг хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийг боловсруулан ээлжит ТУЗ-ийн хурлаараа батлууллаа. 

Компанийн хуримтлагдсан ашгийн түвшин жил бүр өсөж бид санхүүгийн тайлангийн үзүүлэлтээр хувьцаа эзэмшигчдийнхээ үнэ цэнийг тасралтгүй өсгөсөөр ирсэн хэдий ч хувьцааны одоогийн ханш нь үнэ цэнийн хувьд хэт доогуур үнэлгээтэй буюу 2018 оны үнэ, цэвэр ашгийн харьцаатай харьцуулсан үнэлгээнээсээ 10 дахин бага, 2019 оныхоос даруй 2 дахин бага байна. Иймд, бид хувьцаа эзэмшигчдийнхээ хувьцааны үнэ цэнийг хамгаалах, хөрвөх чадвар муудсан үед нөөц хөрөнгө гарган хөрөнгийн эргэх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах нь зүйтэй хэмээн дүгнэн тодорхой хэмжээний хувьцааг эргүүлэн худалдан авах шийдвэр гаргалаа. 

Компанийн зүгээс хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвхи буурч буй энэ үед хувьцааны худалдан авалтыг дэмжсэнээр хувьцааны хөрвөх чадвар нэмэгдэн, компанийн үнэлгээ хэт доогуур үнэлэгдэхээс сэргийлэхээс гадна хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн үнэ цэнийг хамгаалах чухал ач холбогдолтой шийдвэр хэмээн үзэж байна. 

Дэлхий даяар тархаж буй халдварт өвчин, хөл хориотой холбоотойгоор дотоодын худалдаа, үйлчилгээ хийгээд эдийн засгийн бусад салбаруудын эргэц удааширч байгаа энэ мөчид бидний авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн энэхүү арга хэмжээ хувьцаа эзэмшигчдэд маань багахан ч болов хувь нэмэртэй байх болов уу хэмээн итгэж байна. 

“ЛэндМН ББСБ” ХК


Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцаарай. https://lend.mn/postdynamic.html?article=1529754764767776355

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.