Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусийн халдвар нэмж илрээгүй 21 хоног боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд бүртгэгдсэн дотоодын халдварын өмнөх голомтуудаас 12-21 хоног халдвар илрээгүй болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв.

Тэрбээр "Өнөөдөр шинээр илэрсэн 13 тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдлээ.

Говьсүмбэр, Архангай аймагт арванхоёрдугаар сарын 1-нээс хойш халдвар бүтгэгдээгүй.  Халдварын нууц үеийн 14 хоногт хатуу хөл хорионы дэглэмтэй ажиллана. Энэ үед халдвар авсан нууц үе байх магадлалтай учраас тандан судалдаг. Үргэлжлүүлээд 14 хоногт хяналт тандалт хийх бөгөөд алаг цоог байдлаар халдвар гарах эсэхийг хянадаг. Тэгэхээр Говьсүмбэр, Архангай аймагт цаг хугацааны хувьд хяналт, ажиглалт хийж байна. Мөн Дархан-Уул аймагт арвахоёрдугаар сарын 4-нөөс хойш өвчлөл бүртгэгдээгүй.  14 хоног халдвар бүртгэгдээгүй аймгуудад нууц үеийн хугацаа дууссан гэж дүгнээд хяналт тандалт хийж явна. 

Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотод өмнө гарсан голомтын 14 хоногийн нууц үеийн хугацаа дуусаагүй. 

Үндсэндээ өмнөх голомтуудад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнтэй байсан" хэмээв.

Өнөөдрийн байдлаар:

  • Сэлэнгэ аймагт 6 хоног
  • Дархан-Уул аймагт 18 хоног
  • Орхон аймагт 15 хоног
  • Дорноговь аймагт 7 хоног
  • Говьсүмбэр аймагт 21 хоног
  • Архангай аймагт 21 хоног
  • Эмнэлгийн ажилчдаас 9 хоног халдвар нэмж илрээгүй байна.
 
Аль аймагт, хэд хоног халдвар илрээгүй талаарх дэлгэргүйг ЭНДЭЭС харах боломжтой.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/389948872336385