Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Эмнэлгээс гарсныхаа дараа халдвартай нь батлагдсан 8 хүний ар гэр, ойрын хавьтлыг тусгаарлажээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эмчлүүлээд гарсан хүнээс коронавирус илэрсэн талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 9-16-ны хооронд эмчлэгдээд эмнэлгээс гарсан 76 хүнийг нэг бүрчлэн олж шинжилгээнд хамруулсан. Ингэхэд найман хүнээс коронавирус илэрсэн. Тухайн хүмүүс эмнэлгээс гараад нэг, хоёр, дөрөв хоног иргэдийн дунд орчихсон гэсэн үг. Тиймээс энэ нөхцөл байдлыг үнэлэх хэрэгтэй. Уг найман хүний ар гэр, ойрын хавьтлыг тусгаарласан. Цаашид ийм маягаар халдвар гарах магадлалтай.

Бүх төрлөөр халдварлаж байгаа учир тухайн иргэнд буруу байхгүй. Хоёр удаа шинжилгээ өгөөд эмчлүүлсэн хүнээс коронавирус илэрч байна. Дэлхийн олон оронд хөл хориог буцаагаад тогтоож байна. Бид бүхэн нийтийн вакцинжуулалт хүртэл тодорхой хязгаарлалтуудыг авч, эрсдэл багатай даван туулах тактик барьж байна" гэлээ.