Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Сандагсүрэн: Нөхцөл байдалтай уялдуулан согтууруулах ундааг худалдаалах эсэх шийдвэрийг өнөөдөр гаргана

Н.Урантулга, iKon.mn
2020 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас энэ сарын 23-наас ирэх оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд согтууруулах ундаа худалдаалах уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хариулав.

Тэрбээр "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 18 болон түүнээс доош спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдаалахыг зөвшөөрч байгаа. Нөхцөл байдалтай уялдуулан өнөөдөр бид шийдвэр гаргана. Ер нь бол спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдаалах нь эдийн засаг талаасаа татвартай холбоотой ач холбогдол байхаас биш хэрэглээ талаасаа нэг, хоёр, гуравдугаарт эрэмбэлэгдэх асуудал биш гэж нийслэлээс үзэж байгаа" хэмээн хэллээ.