Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн улс орнуудад COVID-19-ийн халдвар нэмэгдэж байгаа тул дэглэмээ эргэн чангаруулж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдварын шинэ голомт үүсээд байна.

Уг голомтоос одоогийн байдлаас 60 гаруй тохиолдол батлагдаад байгааг Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлсэн. Мөн тус дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд нийслэлийн бүх дүүрэгт харьяалалтай байгаа тул хотын хэмжээнд томоохон хүрээг хамарсан дэгдэлт гараад байгааг цохон тэмдэглэсэн юм.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Онцгой комисс болон Засгийн газар хуралдаж байна.

Дэлхийн улс орнуудад COVID-19 цар тахлын гурав дахь давалгаа эхэлснээр хөл хорионы дэглэмээ эргэн чангаруулж байна. Тухайлбал, БНСУ-д коронавирусийн халдварын тохиолдол ихээр нэмэгдэх болсон тул анх удаа хөл хорио тогтоох магадлалтай болоод буй

Мөн Их Британид коронавирусийн шинэ төрлийн хувилбар тархсан тул Зул сарын баяраар хөл хорио тогтоож буйг тус улсын Ерөнхий сайд мэдээлсэн билээ.