Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Бид эмэгтэй хүнийг, эх хүнийг хүндэлдэг эрчүүдийг хүмүүжүүлэх ёстой

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 21
iKon.MN

Боловсролын багц хуулийн цахим хэлэлцүүлэг болж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/mongolulsiinzasgiingazar/videos/2775513279331489

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, дэд сайд Г.Ганбаяр нарын холбогдох албаныхан оролцож, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн боловсролын байгууллагын удирдлагуудын саналыг сонсож байна.

Хэлэлцүүлэгт оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулж буй Боловсролын багц хуульд багш, сурагч, эцэг эхчүүдийн санал бодлыг тусгахаар энэ оны арваннэгдүгээр сарын 5-наас эхлэн нээлттэй хэлэлэлцүүлгийн аяныг зохион байгуулсан. Олон хүн идэвхтэй оролцож байгаад баяртай байна. 

Боловсролын тухай хуульд боловсролын зорилгыг хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлэх шаардлагатай байна. Мөн боловсролын хөтөлбөр, сургалтын агуулгыг сургахаас суралцахуй руу чиглэсэн дэлхий нийтийн боловсролын чиг хандлагатай уялдуулан өөрчлөх, боловсролын удирдлагын тогтолцоог улс төрөөс хараат бус, мерит зарчимд суурилсан тогтолцоог хэрэгжүүлэх, цахим боловсрол, зайны сургалтын эрх зүйн шинэчлэл хийх, боловсролын чанар гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг боловсронгуй болгон шаардлагатай гэж үзэж байна.

Би энэ хэлэлцүүлэгт Ерөнхий сайдын хувиар мөн эцэг хүний хувиар оролцож байна. Багш хүн хүүхдийг сургахаас гадна хүмүүжүүлдэг байх ёстой. Эцэг эхчүүд ч мөн хүүхдийнхээ тэр дундаа хөвгүүдийнхээ хүмүүжил анхаарах цаг болсон байна. Бид эмэгтэй хүнийг, эх хүнийг хүндэлдэг эрчүүдийг хүмүүжүүлэх ёстой" гэлээ.