Эрүүл мэндийн яамнаас бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад короавируст халдвараас сэргийлэхэд мөрдөх зөвлөгөөг хүргэж байна.
Ачаа тээврийн байгууллагад:
- Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх,
- Ажлын байрыг өдөрт тогтмол цэвэрлэх,
- Хана, шал зэрэг хатуу гадаргууг 1л усанд 25мл белизна хийж халдваргүйжүүлэх,
- Агаар сэлгэлт хийх,
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах,
- Ачаа, тээшийг зайтай байрлуулах,
- Агуулахын ажилчид тусгай хувцас өмсөх, дараа нь халдваргүйжүүлэх ,
- Агуулахын ачаа, барааг халдваргүйжүүлэх,
- Нэг дор олуулаа сууж хооллохгүй байх,
Хүргэлтийн ажилтанд:
- Амны хаалт зүүх,
- Бээлий өмсөх,
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх,
- Жолооны хүрд, шалавч, бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх,
- Төлбөр, тооцоог аль болох карт болон цахимаар хийх,
- Хүн хооронд 1.5-2 метр зай барих,
Үйлчлүүлэгчид:
- Амны хаалт зүүх, бээлий өмсөх,
- Сав, баглаа, боодол задарсан эсэхийг шалгах,
- Сав, баглаа, боодлыг савантай эсвэл 1 л усанд 25мл белизна хийж арчих,
- Бараа, бүтээгдэхүүнийг мөн арчиж цэвэрлэх,
- Гаднах сав, баглаа, боодлыг хаях ,
- Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэх,
- Халдварын тархалт өндөр улс орноос аль болох онлайн захиалга хийхгүй байх,