Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан теле хичээл 2021 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл орохгүй

Х.Алтанзагас, iKon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЕБС-ийн сурагчид өнөөдрийн теле хичээлээ үзээд улирлын амралт эхлэх гэж байна.

Харин сургуулийн өмнөх боловсролын буюу цэцэрлэгийн насныханд ямар зохицуулалт хийх талаар БШУЯ-ны СӨБГ-аас тодруулахад "Цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан теле хичээл өнөөдөр ороод завсарлана, цаашид үргэлжлэхгүй. Өөрөөр хэлбэл ЕБС-ийн сурагчдынхтай адил 2021 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл  теле хичээл явагдахгүй.

Засгийн газраас гаргасан тогтоолд ЕБС-ийн сурагч, цэцэрлэгийн насныхны теле хичээл зэрэг явагдаж, дуусахаар тусгасан тухай мэдээлж байсан" гэв.

12 дугаар сарын 1-нээс эхлэн цэцэрлэгийн насныханд долоо хоногт таван өдөр

  • байгаль, нийгмийн орчин
  • хэл яриа
  • хөдөлгөөн эрүүл мэнд
  • хөгжим зэрэг теле хичээлийг заасан юм.