Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дипломат албаныхан Улаанбаатарын захын дүүргийн 300 өрхөд хүнсний тусламж үзүүлэв

ikon.mn
2020 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Монгол Улсад коронавирусийн дотоодын халдвар бүртгэгдэж улс орон даяар хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн энэ өдрүүдэд олон айл өрх хүнсний хомсдолд орж байгаа.

Иймд Монгол Улсын Гадаад харилцааны яамны төв аппарат болон хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчид нэг өдрийн цалингаа эмзэг бүлгийн иргэдийн хүнсний хангамжид зориулан Монголын Улаан загалмайн нийгэмлэгт хандивлажээ.

Хандиваар цугларсан 18 сая төгрөгөөр нэн шаардлагатай хүнсний бүтээгдэхүүний багцыг худалдан авч, Улаанбаатар хотын захын дүүргүүдийн зорилтот бүлгийн 300 өрхөд хүргэх ажлыг МУЗН-тэй хамтран зохион байгуулсан байна.

 
 
 
 

 

 


Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам