Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг шинэ үеийн технологитой анхны TV-гээ танилцуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани өчигдөр MicroLED технологийн 110 инч хэмжээтэй TV-ийг өөрийн эх орны зах зээлд танилцуулжээ.

MicroLED бол OLED, LED технологиудыг сайжруулсан дараа үеийн технологи бөгөөд Самсунг өмнө нь зөвхөн бизнесийн зориулалттай The Wall загвартаа ашиглаж байсан юм. Харин энэ удаа айл өрхийн зах зээлд зориулсан анхны бүтээгдэхүүнээ гаргаж байгаа нь энэ ажээ.

Шинэ TV нь 4K дүрсний нягтралтай, хүчирхэг Micro AI процессортой, 100,000 цагийн ашиглалтын хугацаатай. Өөр нэг онцлог нь ямар ч хүрээгүй, нүүрэн хэсгийн 99.99 хувийг зөвхөн дэлгэц эзэлдэг ажээ.

Үүнээс гадна дэлгэцэнд гарч буй биетийн хөдөлгөөнийг дагаж дуугаралт нь шилждэг аудио системтэй юм байна.

Зөвхөн Өмнөд Солонгосын зах зээлд худалдаалагдаж эхэлж байгаа 110 инчийн TV нь 2021 оны 

хавраас дэлхийн бусад улс орнуудын зах зээлд нэвтрэх гэнэ. Үнийн хувьд нэлээд өндөр буюу 170 сая вон ($155,000 орчим) юм байна.

 

Эх сурвалж: Mashable