Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн баян банкир 82 насандаа таалал төгслөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн баян банкир, Бразил улсын тэргүүн баян Жозеф Сафра өчигдөр буюу Пүрэв гарагт 82 насандаа хорвоогийн жамаар таалал төгсжээ.

Үе дамжсан банкирын хөрөнгийн хэмжээг $23 тэрбум гэж Форбс сэтгүүл тооцоолсон байдаг.

Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 39 дүгээрт бичигддэг Сафраг бас дэлхийн хамгийн баян банкир гэж Форбс нэрлэж байв.

Жозеф Сафрагийн мэдэлд Бразилын Banco Safra, Нью Йоркийн Safra National Bank, Швейцарийн J.Safra Sarasin Bank зэрэг банк, санхүүгийн байгууллагууд байдаг.

Ливанд төрсөн Сафра нь жүүд гэр бүлээс гаралтай. 1962 онд тэр эцэг Якобын хамт Бразилд цагаачлан ирж суурьшжээ. Сафрагийн өвөг дээдэс Оттоманы эзэнт гүрний үед Сирид тэмээн жингийн тээврийг санхүүжүүлж их хөрөнгөтэй болсон гэдэг.

Жозеф Сафра нь эхнэр, дөрвөн хүүхэд, 14 ач зээтэй хүн байжээ. 

 

Эх сурвалж: Financial Times