Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Гурав хоногтой нярай хүүхдээ гудамжинд хаяж явсан 26 настай эмэгтэйг шалгаж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нярай хүүхдээ гудамжинд хаясан хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарчээ.

Тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 07:00 цагт "Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвгэрт Toyota sai маркийн автомашины арын тээш дээр өлгийтэй хүүхэд уйлж байна" гэх дуудлагыг иргэн Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд мэдээлжээ.

Тус дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэс шалгахад хувиараа хөдөлмөр эрхэлдэг 26 настай "Б" нь энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр төрсөн өөрийн охиныг гудамжинд, машин дээр хаяж явсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Одоогоор иргэн Б-г шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Хүүхэд эрүүл, ямар нэгэн осголт байхгүй бөгөөд Хүүхэд хамгааллын төвд хүлээлгэн өгсөн талаар албаны эх сурвалж хэлж байна.