Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Анхны голомтын ойрын хавьтлын 400 гаруй хүнээс 250-ыг нь гэрийн ажиглалтад шилжүүлсэн"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Халдвартай иргэний ойрын хавьтлын 400 гаруй хүнээс 250 орчмыг нь гэрийн ажиглалтад шилжүүлсэн тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр "Эхний голомтоос хойш нэг нууц үеийн хугацаа өнгөрсөн. Одоогоор хоёр дахь нууц үеийн хугацаа үргэлжилж байна.

Арваннэгдүгээр сарын 10-наас хойш хариу арга хэмжээг зохион байгуулж, иргэн Д-ийн ойрын хавьтал болох 400 гаруй хүнийг илрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор тухайн иргэний гэр бүлийн болон үзвэр үйлчилгээ үзсэн, найз нөхдийн хүрээний гээд нийт 40 орчим халдвар батлагдсан.

Энэ хүний ойрын хавьтлын 400 гаруй хүнд 14 хоногийн хугацаанд 3-4 удаа шинжилгээ аваад одоогоор 250 гаруй хүнийг тусгаарлалт, ажиглалтаас гаргаж гэрийн ажиглалт руу шилжүүлсэн.

Ер нь үргэлжилж салбарласан дөрвөн том кластер бий. Эхний тохиолдол Д-ын голомт, Төмөр замын голомт, караокебаар, орцтой холбоотой халдварын голомт зэргийг хяналтдаа оруулсан. Мөн бариа засал хийсэн, хувийн эмнэлгийн үйлчилгээ авсан иргэдийн хавьтлыг тодруулах ажиллагаа ч одоо хяналтад орж ирж байна.

Энэ нь эхэлж гарсан тохиолдлын хавьтлуудыг тодорхойлж, хяналтдаа авсан гэсэн үг" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3842590789129544

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.