Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхий дахинд өчигдөр 790,000 гаруй хүн COVID-19-ийн халдвар авсан нь хамгийн олон хүн өвчилсөн тохиолдол болсон"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдвар дэлхийн 218 улс орон, нутаг дэвсгэрийг хамран тархжээ. Одоогоор дэлхий дахинд нийт 62.3 сая хүн энэ халдвараар өвчилж, 1.4 сая хүн эндсэн бол 43.9 сая хүн эдгэрээд байна.

Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 790 мянга гаруй хүн коронавирусийн халдварыг шинээр авсан нь энэ халдварт өвчин анх бүртгэгдсэн цагаас хойш хамгийн олон хүн халдвар авсан өдөр болсон байна.

Европ тивээс гадна Азийн бүс нутагт халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа тул дэлхийн олон эрдэмтэн, судлаачид Азийн орнуудад энэ цар тахлын гурав дахь давлагаа эхэлж байж болзошгүй гэж үзэж байна.

Гэхдээ манай улс багтдаг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсэд хамгийн өвчлөл багатай, халдвар эсэргүүцэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж байгаа хэмээн үнэлэгдэж байгаа" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3842590789129544

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.