Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

"119 дугаарын утасны дуудлага өчигдөр саатаж, сервер нь унасан асуудал гарсан. Өнөөдөр хэвийн ажиллаж байгаа"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчийн асуултад хариулав.

-Халдвар илэрсэн байруудад амьдарч буй оршин суугчдад эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байгаа гэх асуудал яригдаж байна. Тухайлбал, халдвар илэрсэн байрны иргэн 119 болон 103 дугаарт хандаж эрүүл мэндийн шалтгаанаа хэлэхэд ирэх боломжгүй гэсэн хариулт өгсөн тухай сошиалд бичсэн байсан. Үүнд тайлбар хэлэхгүй юу?

Д.Нарангэрэл: -Халдвар илэрсэн байранд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй гэсэн зүйл байхгүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа.

119 дугаарын утсанд өчигдөр орой сервер нь унасан асуудал гарсан ч өнөөдөр засагдсан ажиллаж байна. Ерөнхийдөө өдөрт л утсаар 4,000-5,000 хүн холбогдож зөвлөгөө авдаг учраас ачаалал их байсан. 

Утас, шинжилгээ зэрэгтэй холбоотой бүх компьютер техникийн асуудлыг хариуцдаг компанийн мэргэжилтнүүд серверүүд байрладаг газруудаараа ээлжлэн очиж, гарсан зөрчлийг арилгах арга хэмжээ авч байгаа тул цаашид саадгүй болох байх.

-Голомтод ажиллаж буй алба хаагчдын эрүүл мэнд, халдвар хамгааллын байдалд хэрхэн анхаарч байна вэ?

А.Амбасэлмаа: Эрсдэлт нөхцөлд ажиллаж байгаа төрийн алба хаагчид бүгд цаг наргүй хөдөлмөрлөж байна. Тэдгээр хүмүүсийг тодорхой цагийн хуваарьтай, аль болох ээлжээр амраах байдлаар ажиллуулж буй. 

Харин дархлааг нь дэмжих, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах тал дээр харьяа байгууллагууд нь анхаарч байгаа. 

Бидний зүгээс өмнө нь ямар дэглэм баримталж, халдвараас сэргийлэх талаар чиглэл өгсөн. Тухайн алба хаагчдад аль болох төрөөс анхааран ажиллаж буй.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3842590789129544

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.