Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын хэмжээнд 180,734 иргэн цэгүүдэд очиж, шинжилгээ өгснөөс 127,623 нь сөрөг гарсан бол үлдсэн 53,111 шинжилгээ хийгдэж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр Д.Нарангэрэл 53,111 иргэний шинжилгээ хийгдэж байгаа талаар хэллээ.

Тэрбээр "Улсын хэмжээнд гарсан есөн голомтод бүртгэгдсэн COVID-19-ийн тохиолдлуудын ойрын хавьтлын 4,179 хүнийг тандалт, шинжилгээнд хамруулан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд байгаа шинжилгээний цэгүүдэд нийтдээ 180,734 иргэн очиж, коронавирус илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан байна. Үүнээс 127,623 хүний шинжилгээ сөрөг буюу коронавирус илрээгүй. Харин үлдсэн 53,111 иргэний шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна.

Мөн 24 цагийн хугацаанд тусгай дугаарын дөрвөн утсанд 6,628 хүн холбогдож зөвлөмж зөвлөгөө авсан бол Эрүүл мэндийн яамны 32-30-02 дугаарын утсанд 1,808 хүн холбогдож зөвлөгөө авжээ" гэлээ.

Түүнчлэн "Иргэд хот хоорондын нийтийн тээвэрт явахдаа амны хаалт заавал зүүх, бээлий өмсөх, зөвхөн заасан сандалд суух, нус, цэр, шүлсийг үл хаяхгүй байх, орон нутагтаа очмогц өөрийгөө 14 хоног тусгаарлах, хувийн хэрэглээний зүйлс, замд хэрэглэх хоол, хүнсийг зүйлийг бусадтай хувааж идэхгүй байх хэрэгтэй" хэмээн зөвлөсөн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3842590789129544

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.