2021/01/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.90₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-19°
23:00
S31
-14°
00:00
S29
-14°
01:00
S29
-14°
02:00
S29
-13°
03:00
S29
-14°
04:00
S29
-14°
05:00
S29
-14°
06:00
S31
-14°
07:00
S31
-14°
08:00
S31
-14°
09:00
S32
-14°
10:00
S32
-12°

Ж.Сандагсүрэн: 17-гоос доош градустай согтууруулах ундааны төрлийг борлуулах эрхийг нээх шийдвэр гарсан

Т.Өлзийбаяр, iKon.mn
2020 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын хугацааны асуудлаар гаргасан шийдвэрийг УОК танилцууллаа. 

Мэдээллийн дараа холбогдох албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-17-оос бага градустай согтууруулах ундааг нийслэлд худалдана гэсэн мэдээлэл гарсан. Энэ дээр хариулт өгөөч. Хөл хорионы үеэр ажиллаж байгаа тээврийн цагдаа, эмч нарт урамшуулал олгох уу? Эрсдэлгүй бүс нутгаас ирж буцаж болох уу гэж иргэд асууж байна? Боловсруулах үйлдвэрийн ард Хятадууд байдаг. Хятадуудыг дэмжээд байна уу гэж иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Үүнд хариулт өгөөч?

-ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Цагдаа дотоодын цэрэг болон бусад байгууллагын алба хаагчдад тус бүрд нь 800 мянган төгрөгийн урамшуулал олгох тогтоол гарсан. Нэмж 4,143 алба хаагчид энэ урамшууллыг олгох шийдвэр өнөөдөр гарч, нийт 9,967 цагдаа дотоодын цэргийн алба хаагчид нэг удаа энэ урамшууллыг олгохоор болсон.

Удахгүй алба хаагчдын дансанд урамшуулал орно. Дотоод хэргийн их сургуулийн 2,200 гаруй сонсогчид хэв журам сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа. 

Шадар сайд Я.Содбаатар: Мах, гурил, ундаа усны үйлдвэрүүд ажиллаж байгаа. Тиймээс Хятадуудад гаргасан шийдвэр биш. Боловсруулах үйлдвэрүүд шууд нүүр нүүрээ хараад харилцаанд ороод байх шаардлагагүй учраас, олон улсын зөвлөмжийг хараад ийм шийдвэр гаргасан.

Хот хоорондын хөдөлгөөний хязгаарлалт хэвээрээ байгаа. Өвчин гараагүй аймгуудын нэг сумаас нөгөө сум руу зорчиж болно. Жишээлбэл Дундговь аймгаас Улаанбаатар орох хориотой.

11 мянган иргэн Улаанбаатар хотоос өөр газар гацчихсан байна. Ирэх долоо хоногоос эдгээр иргэдийг авна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 6,300 гаруй бие бүрэлдэхүүн ажиллаж эхэлсэн.

Архи согтууруулах ундаа түүнийг зохицуулах журам аймаг нийслэлийн Засаг даргын эрхэд хамаардаг. Улаанбаатар хотод худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг НИТХ баталдаг. Баталсан журмын дагуу түүнийг хэрэгжүүлэх эрх нь нийслэлийн Засаг даргад харьяалагддаг. 

Хууль бусаар худалдаа хийх, шагийн архи зарах, стандартын бус үйлдэл ихсэж байгаа учраас градус багатай согтууруулах ундааны худалдааг нээвэл яасан юм бэ гэсэн зүйл яригдсан. Дахиад архины хордлого гарах вий гэсэн үүднээс бид хандаж байна. Пиво, вино хоёр шүү дээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:  Нийслэлийн 20 орчим мянган машинд QR код олгоод байна. 

Тэргүүн шаардлага гарсан иргэд цагдаа нартай биечлэн харьцах шаардлага гараад байгаа. Энэ нөхцөл байдлыг үүсгэхгүй байх арга бол аль болох иргэд гэртээ байх юм.  QR код олгох ажил нийслэлийн хэмжээнд цаашид хэвээр үргэлжилнэ. Такси үйлчилгээний асуудал энэ удаад орж ирэх боломжгүй байна.

Үйлдвэрлэлийн салбаруудыг нээж байгаатай холбоотой энэ чиглэлийн үйлдвэрүүдийг нээж эхэлж байна. Аль болохоор үндэсний үйлдвэрүүдээ дэмжих, эрсдэл багатай салбараа эхэлж нээх үүднээс, спиртийн агууламж багатай 17-оос доош градустай согтууруулах ундааны төрлийг борлуулах эрхийг нээх шийдвэр гарсан.

x