Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхонгор аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарчээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг OpenGovOneBayankhongor хаягаас авав.

Баянхонгор аймагт өчигдөр нэг иргэнээс коронавирусийн халдварын сэжигтэй тохиодол илэрч сорьцыг ХӨСҮТ рүү явуулсан талаар мэдээлж байсан. Тухайн иргэний шинжилгээний хариу иржээ.

Энэ талаар Аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан "Баянхонгор аймгийн нэг иргэнээс 11 дүгээр сарын 24-ний өдөр түргэвчилсэн оношлуураар "сул эерэг" хариу гарч, тухайн иргэнийг тусгаарласан. Нэн яаралтай PCR шинжилгээг ХӨСҮТ рүү илгээсэн.

Өнөөдөр/2020.11.25/ өглөө 11:00 цагт ЭМЯ-аас тухайн иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсныг бидэнд мэдэгдлээ. Баянхонгор аймагт коронавирусийн халдвар илрээгүй. Тайван хандаж, эцсийн хариуг хамтдаа хүлээсэн иргэддээ талархлаа. Маскаа зүүж, хөл хорионы дэглэмээ чандлан сахиарай" гэв.

 

Эх сурвалж: Баянхонгор аймгийн Онцгой комисс