Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутнуудыг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулах судалгаанд идэвхтэй оролцохыг уриалж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: БШУЯ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шинэ төрлийн коронавирус /Ковид-19/-ийн цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор нийт их, дээд сургууль, коллежийн оюутан, суралцагчдаас тандалтын судалгааг цахимаар авч байна.

Судалгаанд нийслэл, орон нутгийн нийт 88 их, дээд сургуулийн 60 мянга гаруй оюутан, суралцагч өнөөдрийн байдлаар хамрагдаад байна. Тандалтын судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд оюутнуудаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Ирэх долоо хоногоос оюутнуудыг коронавирусийн урьдчилсан шинжилгээнд хамруулах ажил эхэлнэ. Хүнсний хангамж тасалдахгүй бөгөөд өнгөрсөн долоо хоногт санхүүжилтийг бүрэн шийдвэрлэжээ.

 

Эх сурвалж: БШУЯ