Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дотуур байр болон гадуур байршиж буй орон нутгийн оюутнуудыг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулахаар судалгаа авч байна

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирус илрүүлэх шинжилгээнд орон нутгийн оюутнуудыг хамруулахаар судалгаа авч байна.

Тодруулбал, их, дээд сургуулийн дотуур байр болон гадуур байршиж буй орон нутгийн оюутнуудыг коронавирусийн шинжилгээнд хамруулахаар судалгаа явуулж эхэлжээ.

Уг судалгаанд орон нутгийн оюутан бүр хамрагдаж болох талаар Эрүүл мэндийн яамны албаны хүн хэллээ.

Судалгааг Эрүүл мэндийн яам болон Улсын онцгой комиссын http://119.mn/ цахим хуудаст хандаж бөглөнө үү.