Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор хөл хорионы дэглэм цаашид үргэлжилж магадгүй"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 17:00 цагт мэдээлэл хийж, Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн дотоодын халдварын тохиолдол 122 болсныг мэдээлэв.

Иймд "Хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор хөл хорионы дэглэм цаашид үргэлжилж магадгүй.

Энэ хугацаанд иргэд тэвчээртэй байж, амны хаалтаа тогтмол зүүж, гадуур явахгүй байгаа. Үүнийг цаашид ч баримтлах хэрэгтэй. Иргэд та бүхэн хөл хорионы дэглэмээ баримтлах, хүн хоорондын зайгаа барьж, бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаараарай.

Бөөгнөрлөөс болж өвчлөл дэгдэж байгааг та бүхэн ойлгож байгаа байх" хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Улаанбаатар хотод коронавирусийн халдвар батлагдсанаар арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арванхоёрдугаар сарын 1-ний 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа. Иргэд энэ хугацаанд хатуу хөл хорионы дэглэм баримтлах учиртай.

Видео:
https://fb.watch/1Tgou2kQDg/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.