Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдлуудын 18 нь караокеноос улбаатай

Г.Номин, iKon.mn
2020 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр "11:00 цагт мэдээлэл хийснээс хойш 426 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд Сэлэнгэ аймагт хоёр тохиолдол шинээр батлагдаж, дотоодын халдварын тоо 122 боллоо. 

Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 557 боллоо. 

Дотоодын халдвар голомтлон гарсан халдваруудыг байршлаар нь танилцуулбал, 

  • Улаанбаатарт  33
  • Сэлэнгэ аймагт  53
  • Дархан-Уул аймагт  16
  • Дорноговь аймагт 6
  • Орхон аймагт 13
  • Говьсүмбэр аймагт 1 буюу нийт 122 тохиолдол батлагдаад байна.

Улаанбаатарт бүртгэгдсэн 33 тохиолдлын 15 нь ачаа тээврийн жолоочийн гэр бүлийн хүмүүс буюу ойрын хавьтлын хүмүүс юм. Тухайн голомтоос гурван хүн караокед орсны улмаас тэнд хамт байсан зургаан хүн өвчлөөд, цаашаа гэр бүлийнхэндээ халдвар тарааж улмаар орон сууцны орцны хэмжээнд амьсгалын замын халдварыг тараасан байна.

Караокеноос улбаатай 18 халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа. Нэг орцны 20 айлын 60 гаруй хүнийг шинжлэхэд зургаан айлын хүмүүс өвчилсөн байна. Гэтэл караокед орсон хүмүүс бүрэн гүйцэд ирэхгүй байгаа. Тиймээс камер шүүх, ирсэн хүмүүсээс асуумж судалгаа авах замаар илрүүлнэ. Тиймээс арваннэгдүгээр сарын 9-нд караокегоор үйлчлүүлсэн болон Улаанбаатарт палас, Соёлын төв өргөөнд үзвэр үзсэн хүмүүс эрүүл мэндийн байгууллагад хандаач ээ гэж хүсмээр байна" гэв.

ВИДЕО:

https://fb.watch/1Tgou2kQDg/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.