Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

XI сарын 9-ний 17:00 цагаас 11-ний 03:00 цагт Арслантай гүүрний GGS караокегоор үйлчлүүлсэн иргэд ХӨСҮТ-д хандана уу

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 17:00 цагт мэдээлэл хийж, Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол нийт 518 болсныг зарлалаа.

Шинээр батлагдсан тохиолдлуудын талаар танилцуулсны дараагаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Голомтын ойрын болон дам хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байна.

Анхны голомтоос эхлээд хавьтлаа хэлэхгүй байх, хавьтал болсон хүмүүс нь эрүүл мэндийн байгууллагад хандахгүй байх зэрэг асуудал гарч байна. Энэ нь халдварыг цааш тарахад эрс нөлөөлөх тул ард иргэд онцгой анхаарч, тавьсан шаардлагыг биелүүлэхийг хүсье" хэмээв.

Түүнчлэн тэрбээр "Иргэддээ хандан нэгэн зар дуулгая. 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний 17:00 цагаас 11-ний 03:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Арслантай гүүрний баруун хойно, Багшийн хөгжлийн ордны чанх хойно байрлах "Говь гурван сайхан" буюу GGS караокегоор үйлчлүүлсэн иргэд ЭМЯ-ны 119, ХӨСҮТ-ийн 80086829 утсаар зөвлөгөө, зөвлөмж авна уу. 

Мөн хавьтал болсон болон төмөр зам дагуух төв суурин газарт өвчлөл бүртгэгдэж байгаа тул энэ хэсэгт байсан хүмүүс өөрсдийн эрүүл мэндэд хяналт тавьж, шинжилгээнд хамрагдахыг онцгойлон анхаарахыг хүсье" гэлээ.

Говь гурван сайхан караоке:

 
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ
ВИДЕО: 
https://fb.watch/1RXsawcLFu/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.