Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан саналын тав нь дэмжигдсэн"

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айл өрх, ААН, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор 1 сая төгрөгийн дэмжлэгийг иргэдэд үзүүлэх, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр 800 мянган төгрөгийг ваучер хэлбэрээр олгох болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн түрээсийн төлбөрийг хөнгөлөх, банкны зээлийн хүүг хойшлуулах зэрэг 6 саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан тоотоор явуулсан.

Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн явуулсан албан тоотын талаар  хэлэхдээ "Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн аливаа хэлбэрийн түрээсийн төлбөрийг хөнгөлөхөд чиглэсэн цогц хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх тухай Ерөнхийлөгчийн санал дэмжигдсэн. Сая Ерөнхий сайд хэлсэн. Санал дотор ороод, худалдааны төв болон худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр талбай түрээсэлсэн албан татвар төлөгчийн түрээсийн төлбөрөөр нь түрээслүүлэгчийн орлогыг хасаж тооцох хуулийн санаачилгыг УИХ-д оруулж, батлуулахаар өгсөн. Ний нуугүй хэлэхэд Ерөнхийлөгчийн тавьсан зургаан саналаас их бага хэмжээгээр таван санал нь ороод, тусгагдаад явж байгаа гэдгийг хэлье" гэсэн юм.